“Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
- 2021-11-30
- Ц.Энхжин
- 1,923
“Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Философийн Хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “www.legaldata.mn” тус тус оролцож байна.
Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар үг хэллээ.
Энэхүү улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал нь хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг зөв тодорхойлох, тайлбарлах, нэр томьёоны болон нэвтэрхий толийг хэрэглээнд нэвтрүүлэх, хууль зүйн нэр томьёоны хувьсал, эрх зүйн тогтолцоонд үзүүлэх үр нөлөө болон бусад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 4 үндсэн хэсгийн хүрээнд 11 илтгэгч илтгэл хэлэлцүүлэх юм.
Шууд нэвтрүүлгийн та ЭНД дарж үзнэ үү.