Монгол Улсын хууль (Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/)
- 2021-03-11
- Ц.Энхжин
- 6,909
2021 оны 1-р сард УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг тусгасан “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн эмхтгэлийг дахин хэвлэлээ. Тус номыг ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн хянагч Д.Мөнхжаргал эмхтгэж, ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир хянан тохиолдууллаа.