“МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2025-03-10
  • Б.Бат-Эрдэнэ
  • 26
Хууль зүй, дотоод хэрэгийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн И-Монголия академитэй хамтран “Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 40 гаруй албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл олж авахад үүсдэг хүндрэл бэрхшээл, тэдний мэдэх эрхийг хангах арга хэлбэр, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын талаар сургагч багш мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Мөн тусгай хэрэгцээт иргэдэд зориулан мэдээллийн үйлчилгээг сайжруулах, Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг нэвтрүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааны боломж, нөхцөлийн талаар танилцуулсан юм.