Нийслэлийн 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүүхэд хамгааллын тогтолцоо, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

  • 2023-04-07
  • Ц.Энхжин
  • 670

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.11, ХЗҮХ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хууль болон бусад хуулийн үүрэг, ач холбогдлыг таниулах, өөрийн болон бусдын эрхийг хэрхэн хамгаалах, түүнчлэн үүргээ чанд биелүүлдэг хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино. Энэ удаа Улсын тэргүүний лаборатори 33 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүүхэд хамгааллын тогтолцоо, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  Нийт 50 гаруй сурагч хамрагдсан.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Ц.Энхжин, МУИС-ийн ХЗС-ийн 4 дүгээр түвшний оюутан Д,Даваадорж, Б.Гэрэлт-Од, Б.Гүнтөгөлдөр, МУИС-ийн ХЗС-ийн 5 дугаар түвшин, Бизнесийн сургуулийн 5 дугаар түвшний оюутан П.Чулуунчимэг нар хичээл заав.

Сургалтын сэдэв:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Хүүхэд хамгааллын тогтолцоо, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
  • Мэргэжил сонголт сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.