Нийслэлийн 72 дугаар сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • 2023-05-15
  • Э.Цэрэндүзээ
  • 335

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.11, ХЗҮХ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь сургуулийн орчинд нэг нэгнийгээ ялгаварлахгүй байх, дээрэлхэх, хүч түрэмгийлэх үйлдэл гаргуулахгүй зан чанарыг төлөвшүүлэхэд оршино.

Энэ удаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа.  Нийт 120 сурагч хамрагдсан.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Арга зүйч багш Д.Цэцэгдарь, хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Э.Цэрэндүзээ нар хичээл заав.

Сургалтад дараах сэдвээр заалаа:

  • Зөв хандлага төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
  • Үе тэнгийн дарамт, дээрэлхэлт.