Нярав шалгаруулж авна
- 2022-08-18
- Э.Цэрэндүзээ
- 807
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Нярав”-ын ажлын байрны сул орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
- Санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх;
- Мэргэжил: Нярав;
- Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
- Ур чадвар: компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Ажлын байрны ангилал, зэрэглэл: ТҮ-4.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Хувь хүний намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.
Дээрх бичиг баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@nli.gov.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой. Холбогдох Утас: 11-315735