Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрх зүйн тэнхимээс 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Business law 2025″ буюу “Бизнесийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл

  • 2025-05-05
  • Б.Бат-Эрдэнэ
  • 32

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрх зүйн тэнхимээс 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Business law 2025″ буюу “Бизнесийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Санхүүгийн зохицуулах хороо, Өмгөөлийн легал полиси ХХК болон Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК дэмжиж, хамтран ажиллалаа.
Энэ удаагийн илтгэлийн уралдааны:
Тэргүүн байранд МУИС-ийн ХЗС-ийн оюутан Б.Болор, СЭЗИС-ийн оюутан Б.Индра нарын “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээг цуцалснаас хойших хүү төлөх эрх зүйн зохицуулалт, түүнд тулгамдаж асуудал” сэдэвт илтгэл;
Дэд байранд СЭЗИС-ийн оюутан Б.Хүслэнгийн “Уул уурхайн биржийн тухай хуулийн зарим асуудлууд: Брокерын эрхийн асуудал” сэдэвт илтгэл;
Гутгаар байранд Шихихутуг их сургуулийн оюутан Б.Хонгорзулын “Бизнесийн эрх зүйн маргааныг цахим эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл;
Тусгай байранд МУИС-ийн ХЗС-ийн оюутан Л.Аззаяагийн “Программ хангамжтай холбогдох оюуны өмчийн зохицуулалтын бизнесийн эрх зүйд нөлөөлөх байдал” сэдэвт илтгэл тус тус шалгарав.
Илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.