Сонирхол илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна [МТ-ийн зөвлөхийн үйлчилгээ]
- 2021-03-09
- Ц.Энхжин
- 569
Монгол Улс: | “Ухаалаг засаг” төсөл |
Төслийн дугаар: | 5483-MN |
Зөвлөх үйлчилгээний нэр: | Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим системийн техникийн тодорхойлолт, ажлын даалгавар боловсруулах Мэдээллийн технологийн зөвлөхийн үйлчилгээ |
Зөвлөх үйлчилгээний дугаар: | IC-2.1.11A |
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөхийг (1 хүн) шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байна.
Зөвлөх нь Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим мэдээллийн сан бий болгох, цахим лавлагаа, архивын систем хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл технологийн туслалцаа зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд дараах шалгуурыг хангасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
- Мэдээллийн технологийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Байгууллагын мэдээллийн сан, баримт бичгийн удирдлагын систем хөгжүүлэлт чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Төрийн байгууллага (яам, агентлаг)-д мэдээллийн системийн чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байсан туршлагатай, түүнийгээ нотолсон байх;
- Төслийн удирдлагын болон тайлан бичих туршлагатай, түүний дотор программ хангамж хөгжүүлэх төсөл амжилттай удирдаж хэрэгжүүлсэн байх;
- Технологийн архитектур, аппликэйшн архитектур боловсруулах чадвартай байх;
- Системийн нэгтгэлийг оновчтой зохион байгуулах, систем нэгтгэлийн архитектурыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах туршлагатай байх;
Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг монгол, англи хэлээр бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:
- Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
- Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт);
- Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт;
Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/211a -ээс татаж үзнэ үү.
Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцсан байх шаардлагатай.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа Дэлхийн банкны дээр дурдсан зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар, 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ үү
Зөвлөх үйлчилгээг 6 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Зөвлөх нь Улаанбаатар хот дах ЗГХЭГ-ын байранд байрлаж ажиллана.