Студийн мэргэжилтэн шалгаруулж авна
- 2020-12-01
- Ц.Энхжин
- 440
Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Студийн мэргэжилтэн
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Подкаст студийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах,
- Шууд дамжуулах эфир болон подкаст, нэвтрүүлэг бэлтгэх
- Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Идэвх санаачлагатай, бүтээлч хандлагатай, шаргуу хичээнгүй,
- Ярих, илтгэх, харилцааны өндөр ур чадвартай,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Бие даан болон багаар ажиллах, ачаалал даах чадвартай,
- Ажлын хариуцлагатай,
- Бичгийн болон найруулгын чадвартай,
- Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Гадаад хэлний зохих шатны мэдлэгтэй,
- Хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн,
- Интернэт, дотоод сүлжээ ашиглах чадвартай,
- Найруулга зүй болон зураг авалтын суурь мэдэгдэхүүнтэй,
- Студид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735