Судалгааны тайлангийн эмхэтгэл VIII боть

  • 2021-06-07
  • Ц.Энхжин
  • 1,121

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс уламжлал болгон эрхлэн гаргадаг “Судалгааны тайлангийн эмхэтгэл”-ийн ээлжит цуврал хэвлэгдэн гарлаа. Тус хүрээлэнгийн 2003-2019 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангууд “Судалгааны тайлангийн эмхэтгэл I, II, III, IV, V, VI, VII боть” болон хэвлэгдэж хэдийн уншигчдын хүртээл болж, олны талархлыг хүлээсэн бол энэ удаа бид 2020 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангаа эмхэтгэн “Судалгааны тайлангийн эмхэтгэл VIII боть” болгон хэвлүүлж уншигч Таны мэлмий, оюунд тань хүргэхэд бэлэн болоод байна.Энэ удаагийн эмхэтгэлд бид 2020 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гүйцэтгэсэн төлөвлөгөөт болон захиалгат судалгааны үр дүнгээ эмхэтгэн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан аргачлалын дагуу гүйцэтгэсэн, харьцуулсан, бусад судалгаа гэсэн хэсэгтэйгээр бэлтгэлээ.