“ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН НОТЛОХ АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ (ӨНДРӨӨС УНАХ ТОХИОЛДЛЫН ЖИШЭЭН ДЭЭР)” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2025-04-04
  • Б.Бат-Эрдэнэ
  • 70
Өндрөөс унаж амь насаа алдсан тохиолдлыг санаатай гэмт хэргээс ялгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэргийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор “ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН НОТЛОХ АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ (ӨНДРӨӨС УНАХ ТОХИОЛДЛЫН ЖИШЭЭН ДЭЭР)” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий Прокурорын газар, УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон бусад хуульч, өмгөөлөгч, их дээд сургуулийн оюутнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.