Тооцооны нягтлан бодогч шалгаруулж авна
- 2021-06-17
- Ц.Энхжин
- 1,162
Нэгж, алба, ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтэст “Тооцооны нягтлан бодогч”
Албан тушаал дээр хийгдэх үндсэн ажил үүрэг:
- Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд бодож тооцох;
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
- Албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, түүний бичилтийг хариуцах;
- Байгууллагын өр авлагын тооцоо хийх;
- Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Нягтлан бодогч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
- Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн;
- Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн програмуудыг эзэмшсэн.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Диплом болон бусад мэргэших сургалтын батламжийн хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар.
Бүртгэл: Материалыг 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735, 99015579