“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д 70 ширхэг монос, хайлаас мод тарилаа

  • 2026-10-19
  • Б.Бат-Эрдэнэ
  • 16

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, намрын мод тарих үндэсний өдрөөр “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-ийн ажилтан, албан хаагч нар “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д 70 ширхэг мод тарилаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахын тулд ойрхог чанарыг нэмэгдүүлэх нь өнөө цагт чухлын зэрэгцээ хүн нэг бүрийн идэвх санаачилга чухал юм.
Жил бүрийн хавар, намар мод тарьснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл цэвэр орчныг цогцлоох, байгалиа хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ ч утгаар хүн нэг бүр мод тарих үйлсэд нэгдэж буй нь ирээдүй хойч үедээ ногоон ирээдүй үлдээхэд онцгой хувь нэмэр оруулж буй үйл юм.