“Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд”, “Стресс менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

  • 2025-06-02
  • Б.Бат-Эрдэнэ
  • 22
“Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд”, “Стресс менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
✅Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2025 оны дотоод сургалтын төлөвлөгөөний хүрээнд тус хүрээлэнгийн албан хаагчдад зориулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.
✅Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, ёс зүйн дэд хорооны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замууд, стрессийн эх үүсвэр болон ёс зүйн харилцан хамаарлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
✅Сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн төлөвшил, байгууллагын дотоод харилцааны соёл, хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн ач холбогдол, стрессийн удирдлага зэрэг чухал сэдвүүдийг онцлон хөндөж, албан хаагчдын мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй сургалт боллоо.