Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны тулгамдсан асуудал цуврал судалгааны тайлангууд хэвлэгдлээ.
- 2021-10-08
- Ц.Энхжин
- 837
Тус хүрээлэнгээс санаачлан төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулах үүднээс хоорондоо уялдаа холбоо бүхий дөрвөн цуврал судалгааны тайланг бэлтгэн толилуулж байна. “Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал” сэдэвт судалгааны эхний тайланд “төрийн байгууллага” гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү цуврал 4 судалгааны тайланг дараах сэдвүүдээр бэлтгэв. Үүнд:
- Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал;
- Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ
- Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал
- Монгол Улсын орон нутгийн өмчийн харилцаа гэсэн сэдвээр тус тус бэлтгэв.