Төслийн УУЛЗАЛТ-СУРГАЛТЫГ амжилттай зохион байгууллаа

  • 2024-11-27
  • Б.Бат-Эрдэнэ
  • 38

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль зүйн салбарын хууль зүй, мэдээллийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /www.legalinfo.mn/-гийн цахим хуудаст хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал хүлээн авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, дэлгэрэнгүй тайлан, мэдээллийг гарган авах модуль хөгжүүлэлтийн ашиглалтын талаар сургалтыг “Хууль үндэсний хүрээлэн” болон “Интерактив” хамтран ХХК 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад 23 байгууллагын 35 албан хаагчид хамрагдсан бөгөөд мэдээлэл оруулагч 7 байгууллагын албан хаагч, 16 яамны хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөл оруулах чиг үүргийг хариуцах мэргэжилтнүүдэд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /www.legalinfo.mn/-д цахим хуудаст хийгдсэн нэмэлт хөгжүүлэлтийн танилцуулга, түүнийг ашиглах аргачлалыг танилцуулсан сургалт-уулзалтыг Интерактив ХХК-ийн төслийн менежер О.Чингис-Од, ХЗҮХ-ийн ЦМОНХТөвийн дарга С.Билигсайхан нар удирдан явуулж, системийн сайжруулалтын талаар талууд санал солилцов.