УДШ-ИЙН ШҮҮГЧ НЯМДООГИЙН БАЯРМААГИЙН ДОКТОРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ, ШИНЭ БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2023-04-21
- Э.Цэрэндүзээ
- 1,614
2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр УДШ-ийн шүүгч Нямдоогийн Баярмаагийн хууль зүйн ухааны докторын хүндэтгэлийн лекц, шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Г.Алтанчимэг, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч, доктор (LL.D) Ц.Цогт нар, докторын ажил болон бүтээлүүдийг дүгнэж гавьяат хуульч, дэд профессор Д.Наранчимэг, МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор Б.Амарсанаа нар үг хэлэв. Мөн арга хэмжээнд УИХ, Үндсэн хуулийн цэц, УДШ, ШЕЗ, ХЭҮК, МУИС-ийн ХЗС, Отгонтэнгэр ИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож баяр хүргэв.
Н.Баярмаа нь “Development of Real Property Law in Mongolia: Toward a Unified Foundation” буюу “Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн хөгжил: Суурь зарчмыг нэгтгэх нь” сэдвээр 2022 онд Япон Улсын Нагоягийн Их Сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуульд хууль зүйн ухааны доктор(LL.D)-ын зэрэг хамгаалсан. Докторын хүндэтгэлийн лекцээс гадна “Арилжааны эрх зүйн зарим асуудал” түүвэр эмхтгэл 1, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” түүвэр эмхтгэл 2 зэрэг бүтээлүүдээ танилцууллаа.
Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа танд цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилтыг хүсье!