ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
- 2026-01-29
- Б.Бат-Эрдэнэ
- 36
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал нар 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Ханнс-Зайделийн сангийн Солонгосын хойг болон Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленкийг төлөөлөгчийн газрын менежер, гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал, эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд нарын хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн чиг үүрэг, үйл ажиллагаа, номын сан болон шинээр ашиглалтад орсон барилгатай төлөөлөгчид биечлэн танилцав. Түүнчлэн талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн уулзалтаар залуу судлаачдыг чадавхижуулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.


