ХЗҮХ-ийн албан хаагчид Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдлаа

  • 2024-03-26
  • Ц.Энхжин
  • 320

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар Баримт бичиг нягтлан шалгах комиссыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт албан хаагчид 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдлаа. Сургалтаар:

  1. Байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын арга зүй;
  2. Байгууллагын архивын зохион байгуулалт, арга зүй зэрэгт суралцав.

Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн орлоо.