ХЗҮХ-ЭЭС УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ДОКТОРЫН ЦУВРАЛ ЛЕКЦ” КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ЯВАГДЛАА

  • 2023-05-08
  • Э.Цэрэндүзээ
  • 1,037

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2014 оноос эхлэн “Эрх зүй ба хөгжил” сэдвийн хүрээнд магистр, докторуудын шинэ бүтээлийг танилцуулж эхэлсэн ба 2018 оноос эхлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой “Докторын цуврал лекц”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Докторын цуврал лекц”-ийг компанийн эрх зүйн хүрээнд зохион байгууллаа.

Зочноор МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш, доктор Б.Оюунжаргал “Монгол улс дахь гүйцэтгэх удирдлагын тогтолцоо” сэдвээр, СЭЗИС-ийн ахлах багш, доктор М.Түвшинжаргал “Компани нэгдэх үйл ажиллагааг арилжааны эрх зүй ба өрсөлдөөний эрх зүйн үүднээс судлах нь” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус арга хэмжээг нээж МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Улаанбаатар, докторын ажил болон лекцийг дүгнэж доктор И.Идэш нар үг хэлж оролцов.

Б.Оюунжаргал, М.Түвшинжаргал докторууддаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилтыг хүсье!