ХУД-ийн 114 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • 2021-10-25
  • Ц.Энхжин
  • 821

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2014 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, хор уршиг, үр дагаврын талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг ХУД-ийн 114 дүгээр сургуулийн 9, 10, 11, 12 дугаар ангийн 100 гаруй сурагчдад  цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт,  мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын танилцуулга, мэдээллийг хийв.