“Хуульчийн Про Боно өдөр-2022” өдөрлөг болно
- 2022-04-28
- Э.Цэрэндүзээ
- 591
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд хамтран хууль, эрх зүй зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөр өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд болон 21 аймагт зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцох бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн номын худалдаа хийх тул иргэд Та бүхнийг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна.