“Хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулсан хөтөлбөр /модуль/ боловсруулах” зөвлөх үйлчилгээ зарлаж байна
- 2023-06-12
- Ц.Энхжин
- 427
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний 5 дугаар зүйлийн 2-т хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулсан хөтөлбөр /модуль/ боловсруулахаар тусгасан. Үргэлжилсэн сургалтын зорилго нь хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бусаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Цаашид үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуульчдыг давтан буюу үргэлжилсэн байдлаар сургах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Иймд дээрх шаардлагад нийцүүлсэн хууль зүйн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр /модуль/ боловсруулах зөвлөх үйлчилгээг зарлаж байна.
Сонирхсон багш, эрдэмтэд CV болон мэдүүлгээ 2023 оны 06 дугаар сарын 16-ны дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү.