“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2022 оны англи хэл дээрх 91 дүгээр цуврал хэвлэгдлээ

  • 2023-05-17
  • Э.Цэрэндүзээ
  • 1,281

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2022 оны англи хэл дээрх 91 дүгээр цуврал хэвлэгдлээ

Энэхүү дугаараар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг эмхэтгэн хэвлэлээ. Уншигч та бүхэн Монгол, БНСУ, Сингапур, Япон зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг монгол, англи хэл дээр хүлээн авах боломжтой.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг Хууль зүйн хүрээлэнгийн дэргэдэх Номын худалдаа /99247620/, МУИС Пресс номын дэлгүүр /77307730/-ээр болон Монгол шуудан /94266757, 1800-1613/, Түгээмэл шуудан /70115015/-гаар дамжуулан тогтмол худалдаалж байна.

Энэхүү дугаарт: 

Хуулийн амин сүнсний хувиралт, Чингис хаан ба Ш.Монтесько, орчин үе

Академич, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит Профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл

Монгол Улс дахь хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Шинэтгэлийн бодлого

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг

Эрх зүй ба хөгжил: Цаашдын чиг хандлага

Хууль зүйн ухааны доктор, Сингапурын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Эндрью Ж.Хардинг 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ба бусад хууль: харилцан хамаарал

МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш  Д.Ганзориг

Эрүүгийн процессын уламжлал, шинэчлэлийн зарим асуудал

Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн ХЗС-ийн профессор Ж.Бямбаа

Газрын эрх зүйгээр “дутуу ашиглалт’-ын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Япон Улсын Кобе Их Сургуулийн профессор Наруфуми Кадомацу

Англо-Америкийн компанийн зорилгын талаарх “нээлт”-ийг хөрсөн дээр буулгах нь: Ази тивийн жишээн дээр

Сингапурын Менежментын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Дан В.Пучниак

Иргэний хуулийн уламжлал ба цаг үеийн шаардлага

Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Б.Буянхишиг

Улс орны хөгжилд Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн гүйцэтгэх үүрэг

Удирдлагын академийн багш, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Уранцэцэг

Нийгмийг хамарсан гамшиг ба хууль тогтоомжийн асуудал: БНСУ-ын туршлага

БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, хууль зүйн ухааны доктор И Жун Со

БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, хууль зүйн ухааны доктор Чой Жи Ён