Хууль зүйн англи хэлний сургалтыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

  • 2022-12-02
  • Э.Цэрэндүзээ
  • 1,275

Хууль зүйн үндэсний хүрээлэн хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилгоор 2012 оноос эхлэн Хууль зүйн англи хэлний сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг  2022 оны 11-р сарын 1-нээс 29-ний өдрийг дуустал зохион байгуулсан ба 42 хүн хамрагдаж, хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг авч, англи хэлний хууль зүйн нэр томъёоны хэрэглээ, орчуулах арга зүйд суралцлаа.


ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D.,) С.Сүхбаатар, МУИС-ийн ХЗС-ийн багш, (LL.M.) Э.Туулайхүү нар тус сургалтын багшаар ажиллаж, Хууль зүйн англи хэлний онцлог, хууль зүйн орчуулга хийх техникүүд, Хууль, гэрээ зэрэг эрх зүйн албан ёсны баримт бичиг болон эрх зүйн бусад бичвэр орчуулах арга зүй, Гэрээний эрх зүй, Компанийн эрх зүй, Олон улсын худалдааны эрх зүй, Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, Маргаан шийдвэрлэх, Өмчийн дүрэм, Хариуцлагын дүрэм зэрэг сэдвээр эрчимжүүлсэн сургалт явуулав.

2022 оны 11 сарын 29-ний өдөр тус сургалтад амжилттай хамрагдсан суралцагчдад СЕРТИФИКАТ гардууллаа.