Хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулна
- 2022-10-12
- Э.Цэрэндүзээ
- 3,422
Сургалтын зорилго: Энэхүү сургалт нь суралцагчдад хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, хууль зүйн практик чадварууд (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилготой.
Сургалтын онцлог: Монголын худалдааны практикт өргөн хэрэглэж хэвшсэн эрх зүйн баримт бичиг, загвар худалдааны гэрээ хэлэлцээр болон “The Legal Analyst” гарын авлага дээр тулгуурлан явагдана.
Хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 сарын эрчимжүүлсэн (нийт 9 өдөр буюу 18 цаг) сургалт.
Хуваарь: Мягмар, Пүрэв гарагийн 18:30-20:00 цаг
Оролцогчдын тоо: Анги дүүргэлт 20 хүн.
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхим.
Төлбөр: 150’000 төгрөг (сургалтад шаардлагатай орчуулгын гарын авлага, загвар гэрээ хэлэлцээр зэрэг багтсан.)
Сургалтын төлбөрийг төрийн сангийн 100900012009 дансанд тушаана уу!
Сургалтад оролцогчдод гэрчилгээ олгоно.
Шаардлага:
- Англи хэлний дундаас дээш мэдлэгийн түвшинтэй;
- Бие даалтад цаг гаргаж орчуулга хийх бололцоотой;
- Хоцролт, таслалтгүйгээр сургалтыг бүрэн дүүргэх.
Хичээл заах багш:
ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ph.D. С.Сүхбаатар
МУИС-ийн ХЗС-ийн багш, LL.M. Э.Туулайхүү
ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХУВААРЬ
№ | Сэдэв | Хуваарь |
1. | Дүрэм, стандарт | 11 дүгээр сарын 1 |
2. | Хууль зүйн Англи хэлний онцлог, хууль зүйн орчуулга хийх техникүүд (ерөнхий ба тусгай) | 11 дүгээр сарын 3 |
3. | Дүрэм, стандарт | 11 дүгээр сарын 8 |
4. | Хууль, гэрээ зэрэг эрх зүйн албан ёсны баримт бичиг болон эрх зүйн бусад бичвэр орчуулах арга зүй, нийтлэг болон ялгаатай байдал | 11 дүгээр сарын 10 |
5. | Акустик тусгаарлалт | 11 дүгээр сарын 15 |
6. | Гэрээний эрх зүй, Компанийн эрх зүй | 11 дүгээр сарын 17 |
7. | Өмчийн дүрэм | 11 дүгээр сарын 22 |
8. | Олон улсын худалдааны эрх зүй, Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, Маргаан шийдвэрлэх | 11 дүгээр сарын 24 |
9. | Хариуцлагын дүрэм | 11 дүгээр сарын 29 |
Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл,сургалт, сурталчилгааны төвийн (312825) утсанд холбогдож авна уу.