“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдлээ
- 2021-12-20
- Ц.Энхжин
- 1,355
Тус эмхэтгэлд манай улсын аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэрэг, боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш, суралцагсад хуралд өргөнөөр оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийн оновчтой хувилбарыг эрэлхийлэх чиглэлээр харилцан санал, байр сууриа солилцсон энэхүү эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн нийт 60 гаруй илтгэлийг эмхэтгэл болгон хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна.
Энэхүү эмхэтгэл аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэмтэн, судлаач, суралцагсдын сургалт, судалгааны ажилд ашиглагдаж, хууль зүйн болон хууль сахиулахуйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан байгууллага, хамт олон болон илтгэлээ ирүүлж, хэлэлцүүлж, идэвхтэй оролцсон эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлье.