“Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
- 2021-12-02
- Э.Цэрэндүзээ
- 652
Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна.
Тус хурлаар салбарын эрдэмтэн, судлаачид тулгамдсан асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тодорхойлж, боломжит гарц, шийдлийг санал болгон хууль зүйн салбарын өнөөгийн байдлыг тоймлон, цаашдын хөгжлийн хандлагыг тандах зорилготой. Эрдэм шинжилгээний хуралд ХЗДХЯ болон харьяа агентлаг, байгууллага, прокурор, шүүх, нотариат, өмгөөллийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцоно.