Хууль зүйн судалгааны ажил гүйцэтгэх сонирхолтой судлаач болон судалгааны багийг урьж байна
- 2021-10-22
- Ц.Энхжин
- 756
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь дараах судалгааны чиглэл тус бүрээр тодорхой сэдвээр судалгаа хийх санал хүлээж авна. Үүнд:
- Иргэний хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Эрүүгийн хэрэг хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
Судалгааны санал ирүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
- Аргачлал батлах тухай Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 59-р тогтоол /Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал/-ын хүрээнд судалгааны саналаа боловсруулах
- Холбогдох хуулийн тодорхой зохицуулалтыг сонгон авч, асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх
- Сэдвийн судлагдсан байдал болон сэдвийн онол, практикийн ач холбогдлыг тодорхой гаргах
- Судалгааг ямар арга зүйгээр хэрхэн хийхийг нарийвчлан тусгах
- Гадаадын бусад орны туршлагаас харьцуулан судалж, дүн шинжилгээ хийх хүрээг тодорхой гаргах
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх
- Судалгааны ажлын санал нийт 5-аас доошгүй хуудастай байх /MS Word, үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1,15/
Зорилго: Дээрх чиглэлийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэж, холбогдох хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, санал зөвлөмжийг боловсруулах
Хүлээж авах: Сонирхсон судлаачид болон судалгааны баг өргөдлийн маягтыг бөглөж, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл sarantsetseg@legalinstitute.mn цахим хаягаар судалгааны саналын хамт ирүүлнэ үү. /Судалгааны баг болон судлаачийн бөглөх өргөдлийн маягт өөр гэдгийг анхаарна уу./
Холбоо барих: ХЗҮХ-гийн ЭШАА Э.Саранцэцэг
Утас: 976-95929294
И-мэйл: sarantsetseg@legalinstitute.mn
2021 оны 11 сарын 1-ний өдөр шаардлага хангасан судалгааны санал ирүүлсэн судлаач болон судалгааны багийн бүрэлдэхүүнтэй холбогдоно.
ХЗҮХ-гийн ХЗСТ