Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
- 2021-09-09
- Ц.Энхжин
- 1,719
Манай хүрээлэн ажлын зохих туршлагатай, эерэг, зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай хүнийг “Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад орохыг урьж байна.
Ажлын байрны үндсэн ажил үүрэг: Хуульч, эрх зүйч, эрх зүйн хөтөч болон иргэд /зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй/-ийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, зорилтот ба захиалгат сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
• Эрх зүйч, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг боломжийн түвшинд эзэмшсэн;
• Баримт бичиг, түүн дотор сургалтын шинжтэй баримт бичиг боловсруулах чадвартай байх;
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
Давуу тал гэж тооцох нөхцөл:
• Англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн;
• Багшлах эрхтэй;
• Эрх бүхий этгээдээс зөвшөөрч батлагдсан эрх зүйн сургалтын хөтөлбөртэй, уг хөтөлбөрийнхээ дагуу сургагч багшаар ажиллаж байсан.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл;
• Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар
• Төрийн албан хаагчийн анкет,
• Хувь хүний намтар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.
Дээрх бичиг баримтыг 2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@legalinstitute.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой Холбогдох Утас: 11-315735