Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
- 2021-12-05
- Ц.Энхжин
- 333
Ажлын зохих туршлагатай, эерэг, зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай хүнийг “Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад орохыг урьж байна.
Ажлын байрны үндсэн ажил үүрэг: Хуульч, эрх зүйч, эрх зүйн хөтөч болон иргэд /зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй/-ийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, зорилтот ба захиалгат сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг боломжийн түвшинд эзэмшсэн;
- Баримт бичиг, түүн дотор сургалтын шинжтэй баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
Давуу тал гэж тооцох нөхцөл:
- Англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн;
- Багшлах эрхтэй;
- Эрх бүхий этгээдээс зөвшөөрч батлагдсан эрх зүйн сургалтын хөтөлбөртэй, уг хөтөлбөрийнхээ дагуу сургагч багшаар ажиллаж байсан.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Хувь хүний намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.
Дээрх бичиг баримтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@legalinstitute.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой. Холбогдох утас: 11-315735