Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна

  • 2021-10-18
  • Ц.Энхжин
  • 331

Ажлын зохих туршлагатай, эерэг, зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай хүнийг “Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад орохыг урьж байна.

Ажлын байрны үндсэн ажил үүрэг: Хуульч, эрх зүйч, эрх зүйн хөтөч болон иргэд /зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй/-ийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, зорилтот ба захиалгат сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг боломжийн түвшинд эзэмшсэн;
  • Баримт бичиг, түүн дотор сургалтын шинжтэй баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.

Давуу тал гэж тооцох нөхцөл:

  • Англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн;
  • Багшлах эрхтэй;
  • Эрх бүхий этгээдээс зөвшөөрч батлагдсан эрх зүйн сургалтын хөтөлбөртэй, уг хөтөлбөрийнхээ дагуу сургагч багшаар ажиллаж байсан.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Хувь хүний намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.

Дээрх бичиг баримтыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@legalinstitute.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой. Холбогдох утас: 11-315735