Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтнуудад шагнал гардууллаа

  • 2023-07-07
  • NLI
  • 1,336

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны өдрийн А/229 тоот тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн арга зүйч багш, Хууль зүйн магистр Д.Цэцэгдарьд “ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэг гардууллаа.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 тоот тушаалаар Хууль зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Хатансайхан, Х.Санчир, Д.Дэмидханд, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулагч мэргэжилтэн О.Сайханжаргал, Хууль зүйн зөвлөгөө мэдээллийн ажилтан М.Үнэнзаяа нарыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэрэмжит “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр тус тус шагнав.

Шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах гардуулж, баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.