ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА
- 2025-10-21
- Б.Бат-Эрдэнэ
- 19
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шинэ байрныхаа хашаанд мод тарилаа. Уг арга хэмжээнд тус хүрээлэнгийн Ахмадын зөвлөлийн гишүүд оролцон мод тарьж, арчлан ургуулах заавар, зөвлөгөө өгсөн юм.
Хууль зүйн үндэсний хүрээлэн байрлаж буй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь шинэ суурьшлын бүсэд хамаарах бөгөөд 24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөнгөн галт тэрэгний систем нэвтрүүлэх төлөвлөгөөний дагуу I шугамын чиглэлд багтсан.
Мод тарьснаар тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төдийгүй байгалиа нөхөн сэргээх, хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа олон талт ажилд хувь нэмрээ оруулна. Бүх нийтээр мод тарих үйлсийг дэмжин дэлгэрүүлэхийг тус хамт олон уриалж байна.