Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан” хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
- 2026-10-27
- Б.Бат-Эрдэнэ
- 16
Манай номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн онол, практик, гадаад улсын эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг, тогтмол хэвлэл зэрэг олон төрлийн мэдээллийн эх сурвалжийг багтаасан 12,000 гаруй номын фондтойгоор хуульч, судлаач, багш, оюутан, иргэдэд эрх зүйн чиглэлийн ном, гарын авлага, сонин сэтгүүлээр үйлчилж, уншигчдад эрх зүйн мэдээлэл, мэдлэг олгох, судалгаа шинжилгээг дэмжих зорилгоор ажиллаж байна.

