ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
- 2025-05-20
- Б.Бат-Эрдэнэ
- 44
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь албан хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, ажлын байрны стрессийг бууруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дасгал хөдөлгөөн хийх, спорт арга хэмжээг зохион байгуулах орчин нөхцлийг бүрдүүлсэн.
Хүрээлэнгийн эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөний хүрээнд эрэгтэй албан хаагчид өөрсдийн санаачилгаар шатар, дартс болон ширээний теннисний клуб байгуулан дотооддоо тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан бусдадаа үлгэрлэхийн зэрэгцээ байгууллагаа төлөөлөн салбар дундын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байна.


