БНСУ-ын Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй Хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгууллаа
- 2023-01-13
- Э.Цэрэндүзээ
- 854
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.) болон Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн захирал Ким Кэ Хонг нар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд
- Эрх зүйн мэдээ, мэдээлэл солилцох;
- Хууль зүйн эрдэм шинжилгээний хурал, эрх зүйн хамтарсан судалгаа хийх;
- Судлаач солилцох, сургах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр тохиролцов.