Хууль зүйн үндэсний хүрээлэн “ӨМГӨӨЛӨГЧ ТАНД ТУСАЛЪЯ – 2024” өдөрлөгт оролцож иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

  • 2024-05-27
  • Ц.Энхжин
  • 209

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой “Өмгөөлөгч танд тусалъя – 2024” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийн болон Эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж  байна. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн асраар зочлоорой.