ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

  • 2025-08-27
  • Б.Бат-Эрдэнэ
  • 55
 Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах 5 дахь удаагийн уралдаанд эрх зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоод, хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан, сонсогчид та бүхнийг оролцохыг урьж байна.
Энэхүү уралдаанд оролцох Шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд, Шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, Шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авна.
Эрдэмтэн, судлаачид сонсогч, суралцагчид та бүхэнд амжилт хүсье.
Мэдээллийг дэлгэрэнгүйг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудаснаас болон доорх холбоосоос үзээрэй!
Удирдамж: https://scanned.page/xSkzy9