ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ VI УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2026-11-27
  • Б.Бат-Эрдэнэ
  • 11
✅Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2026 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах VI уралдааныг амжилттай зохион байгуулж, 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хурлын танхимд шагналыг гардууллаа.
Уралдааны дүнд дараах эрдэмтэн, багш, судлаач, оюутнууд шалгарлаа.
✅“ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ТӨРӨЛД:
I байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Г.Даваанямын “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онол, практик” бүтээл
II байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Б.Тамирын “Бүтээгдэхүүний доголдлоос үүсэх хариуцлага” (Харьцуулсан гэм хорын эрх зүйн цуврал, хоёр дахь хэвлэл) бүтээл
III байр: ДХИС-ийн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, хүндэт профессор А.Муратхан, Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн профессор, доктор Х.Асхар нарын “Хил судлалын шинжлэх ухаан: онол, арга зүй” бүтээл
Тусгай байр:
ДХИС-ийн Удирдлагын академийн дэд профессор, доктор, хурандаа Ц.Ганболдын “Монгол Улсын хилийн орон зайд учрах аюул заналыг үнэлэх аргачлал” бүтээл
ЦЕГ-ын Инновац, дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ш.Алтансоёмбын “Хууль сахиулахуйн инновац” бүтээл
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш М.Мөнхнарангийн “Гэр бүлийн эрх зүй” бүтээл
✅“ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ТӨРӨЛД:
I байр: МУИС-ийн V түвшний оюутан Д.Ану, Е.Мөнхжин нарын “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээ дэх тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэл
II байр: МУИС-ийн V түвшний оюутан Э.Жавзмаагийн “Факторингийн эрх зүйн оновчтой зохицуулалт ба анхдагч хуулийн төслийн шүүмж (харьцуулсан судалгаа)” илтгэл
III байр: СЭЗИС-ийн III түвшний оюутан Б.Оюунбилэг, А.Түмэнбилэг нарын “Орон сууц захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоо: гэрээний эрсдэлийн хуваарилалт ба хохирол барагдуулалтын практик шинжилгээ” илтгэл
Тусгай байр:
МУИС-ийн V түвшний оюутан Т.Анужингийн “Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбогдох эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох нь” илтгэл
МУИС-ийн IV түвшний оюутан Б.Баттөрийн “Нэг үл хөдлөх хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд худалдан авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн механизм” илтгэл
ДХИС-ийн III түвшний оюутан Э.Буянжаргал, IV түвшний оюутан Ж.Мөнхцолмон, Б.Оюун-Эрдэнэ нарын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд виртуал хөрөнгийг битүүмжлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал, гадаад орны харьцуулсан судалгаа” илтгэл
✅“ШИЛДЭГ ТӨСӨЛ” ТӨРӨЛД:
Суурь судалгааны төсөл: М.Түмэннаст, Б.Лхагвасүрэн, М.Эрдэнэжаргал, Б.Мөнгөнсүх, Э.Ижилцэцэг нарын “Гарын үсэг магадлах шинжилгээний арга зүйн найдвартай байдал ба алдааны түвшний статистик үнэлгээ” төсөл
Хавсарга судалгааны төсөл: Б.Нинжин, М.Золжаргал, Б.Оюунжаргал, Б.Баялагмаа нарын “Хууль зүйн салбарт хиймэл оюуныг зохистой ашиглахад тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэглээний удирдамжийг боловсруулах нь” төсөл
Инновацийн төсөл: Г.Хулан, Ж.Пүрэвсүрэн, О.Баттулга нарын “Криминалистикийн шинжилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан арга зүйг нэвтрүүлэх нь” төсөл
тус тус шалгарав.
Уралдаанд шалгарсан нийт эрдэмтэн, судлаач, багш, оюутнууд та бүхэнд баяр хүргэж, эрдэм бүтээлийн их амжилтыг хүсье.