Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх сургалт боллоо
- 2021-12-06
- Ц.Энхжин
- 750
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. Тус сургалт нь хуульчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм. “Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг боловсруулсан гарын авлага, хөтөлбөрийн дагуу хүний эрхийн тухай ойлголт, хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим, ангилал, хандлага, эрх зүйн зохицуулалтын үнэлгээ шинжилгээ зэрэг сэдвүүд багтсан юм. Сургалтыг хууль зүйн ухааны магистр Г.Дэлгэрбаяр заалаа.
Сургалтад Налайх дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтсийн болон дэд, тасгийн дарга, ахлах гээд нийт 35 алба хаагч оролцлоо.