Хүүхдийн өрөө тохижууллаа

  • 2022-07-21
  • Э.Цэрэндүзээ
  • 1,634

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдэд зориулсан өрөө эсвэл булан тохижуулахыг уриалсны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын хуульчдын холбооны эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар хүүхдийн өрөөг хамтран тохижууллаа. Хүүхдийн өрөөний ханын зураг, тохижилт, тоглоом, ном зэргийг албан хаагчид өөрсдийн нөөц бололцоогоор бүрдүүлсэн байна. Тус хүүхдийн өрөөг тохижуулснаар албан хаагчдын хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд байлгах боломжийг бүрдүүлж байна.