
Сургалтын хөтөлбөрт туссаны дагуу МУБИС-ын БСС-ын ССАЗТ-ийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Галсанжамц “Суралцахуй, багшлахуйн орчин үеийн чиг хандлага”, МУБИС-ын НТБЗСТ-ийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Үүрийнтуяа “Насанд хүрэгчдийн сургалтын онцлог, үнэлгээ, арга зүй”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага”, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, доктор (Ph.D) Н.Одонтуул “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн зохицуулалт, чиг хандлага”, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулга”, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, агуулга” сэдвээр тус тус хичээл орлоо.

Сургалтад тус хүрээлэнгийн судлаач, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн хуульч, өмгөөлөгч нарын 27 хүн хамрагдсан бөгөөд энэхүү модуль сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллийг цаашид төв, орон нутаг дахь эрх зүйн хөтөч, иргэд, хуульчдад сурталчлан түгээж ажиллах юм.