Шинэ номын мэдээ
- 2018-11-01
- Ц.Энхжин
- 957
Иркутскийн Улсын их сургуульд хуульчдыг бэлтгэх ажиллагааг 1949 оноос Түүх-хэл бичгийн ухааны факультетийн бүрэлдэхүүнд дахин сэргээсэн бөгөөд 1954 оноос 1998 оны сүүл хүртэл бие даасан хуулийн факультетийн бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.Иркутскийн Улсын их сургуулийн Эрдэмтдийн зөвлөл Хуулийн факультетийг Хууль зүйн сургууль болгож өөрчлөн байгуулах шийдвэрийг 1998 онд гаргаж, Хууль зүйн дээд сургуулийн дүрмийг 1998 оны 10 дугаар сард баталсан. Энэ цаг үеэс хойш Иркутскийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль гэсэн эрх зүйн байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү номыг Иркутскийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн хүрээнд үе үеийн төгсөгчдийн танилцуулгыг эмхэтгэн хэвлэн гаргасан.