Шинэ номын мэдээ
- 2019-08-26
- Ц.Энхжин
- 1,768
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХЭД ХАМААРАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛ
Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын олон гэрээ, конвенцид нэгдсэн орсон. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Иймд тус эмхэтгэл нь холбогдох салбар, чиглэлийн төрийн байгууллага ажилтны гарын авлага болох төрөлжсөн эмхэтгэл төдийгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал үйл ажиллагаанд шаардлагатай чухал хэрэглэгдэхүүн болох нь юм. Тус эмхэтгэлд нийт 132 акт орсон. Үүнд Олон улсын гэрээ-16; Монгол Улсын хууль-76; Улсын Их Хурлын тогтоол-6; Засгийн газрын тогтоол-19; Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт-2; Дээд шүүхийн тогтоол-3; Сайдын тушаал-10 тус тус орсон.
Уг эмхэтгэл В5 хэмжээтэй, 400 нүүртэйгээр 300 ширхэг хэвлэгдсэн.