ШИНЭ НОМЫН МЭДЭЭ
- 2018-06-07
- Ц.Энхжин
- 1,035
Энэхүү гарын авлагыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй судлал” клубын 2-5 дугаар ангийн оюутнуудын оролцоотойгоор дахин сайжруулан 1992 оны 7 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд иргэний өргөдөл, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Үндсэн хуулийн цэцэд хандсан 182 маргааныг шийдвэрлэсэн 249 дүгнэлт, тогтоолыг болон холбогдох Монгол Улсын Их Хурлын тогтоол зэргийг эмхэтгэн “Үндсэн хуулийн маргаан” нэртэйгээр дахин гаргажээ.
Манай сургуулийн оюутнууд хамтран гаргасан энэхүү эмхэтгэл нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулагдсан. “Үндсэн хуулийн маргаан” хэмээх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн лавлах бичиг нь судалгаа шинжилгээ, сургалтанд ашиглагдах бүрэн боломжтой юм.
Уг номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан болон номын худалдаанаас 12.000₮-өөр худалдан авна уу.