Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна
- 2021-05-21
- Ц.Энхжин
- 1,137
1. Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ажилтан”
Ажлын тодорхойлолт
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх,
- Харьцуулсан судалгаа хийх
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
- Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах
- Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэгт оролцох, зохион байгуулах
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй,
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
- Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах, мэргэших сонирхолтой,
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
- Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
2. Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан”
Ажлын тодорхойлолт
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх,
- Харьцуулсан судалгаа хийх,
- Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих, судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх,
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
- Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинарт оролцох, зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй,
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
- Тогтвор суурьшилтай, багаар ажиллах, ачаалал даах, удирдан зохион байгуулах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Материалыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735, 99015579