Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна
- 2021-01-01
- Ц.Энхжин
- 656
Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн судалгааны төвийн “Эрдэм шинжилгээний ажилтан”
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
- Харьцуулсан судалгаа хийх
- Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих
- Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
- Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Магистраас доошгүй зэрэгтэй,
- Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
- Тогтвор суурьшилтай, багаар ажиллах, ачаалал даах, удирдан зохион байгуулах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735