Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна
- 2021-09-01
- Ц.Энхжин
- 681
Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан”
Үндсэн ажил үүрэг:
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
- Харьцуулсан судалгаа хийх
- Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих
- Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
- Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай
- Судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
- Бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай
- Ачаалал даах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Хууль зүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735