Эрдэм шинжилгээний хурал болно
- 2022-08-11
- Э.Цэрэндүзээ
- 504
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь МУИС-ийн ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсролын төв, Күкмин их сургуулийн Хойд Солонгосын эрх зүйн судалгааны төвтэй хамтран 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын конвенц ба Азийн улсуудын хууль тогтоомжийн чиг хандлага, цаашдын зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгуулна. Тус хурлаар Монгол, БНСУ, БНАСУ-ын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн конвенцтэй холбогдох эрх зүйн чиглэл ба зорилтын талаар хэлэлцүүлнэ.